БНХАУ-д хэт даврагч, террорист гэгдсэн «Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» байгууллагын 30-аас цөөнгүй гишүүд Сири улсад засгийн газрын эсрэг хүчний бүрэлдэхүүнд мөргөлдөөнд оролцож байна гэж Сири улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Имад Мустафа «Хуаньцю шибао» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Эдгээр террористыг Афганистаныг Пакистантай залгах хил орчмын сургуулилах лагериудад бэлтгэж байгаа тухай мэдээлэл сирийн талд байна гэж дипломат ажилтан мэдээлэв. Тэнд бэлтгэл хийсэн террористууд Туркийг дамжин Сирид нэвтрэн орж, Алеппо хот орчимд байлдан дайтаж байна. Үнэн чанартаа Сирид байлдан дайтаж байгаа «Дорнод Туркестаны» террористуудын тоо дээр дурдснаас нэлээд илүү олон байж магадгуй гэж элчин сайд Мустафа үзэж байна. Террористууд Сирид ялвал дайнд хамрагдах аюул Иран төдийгүй Орос, Хятад улсуудад тулгарч мэднэ гэж Дамаск нэг бус удаа анхааруулсныг дипломат ажилтан тэмдэглэжээ. Сирид хийж байгаа дайн зевхен сирийнх биш гэж Сири улсааас БНХАУ-д суугаа элчин сайд онцлов.

«Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» байгууллага БНХАУ-ын ШУЕЗО-нд ажиллагаа явуулж, өөртөө засах орныг Хятад улсаас салган тусгаарлуулж, тусгаар Дорнод Туркестан улс цогцлон байгуулахын төлөө тэмцэж байна. Энэ байгууллагыг Хятадад хэт даврагч, террорын гэж үздгийг РИА Новости агентлаг дурдав. «Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» байгууллага Шинжаанд удаа дараа террорын ажиллагааг зохион байгуулж явуулсан гэж үздэг. Тухайлбал 6-р сарын сүүлээр ийн ажиллагаанд хэдэн арван хун амь насаа алдсан юм.