WikiLeaks ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены улс төрийн шалтгаанаар хоргодох эрх өөртөд нь олгох хүсэлт тавьсан орнуудын цэсийг сайтдаа нийтлэв. Тэр Орос улсаас гадна Австри, Боливи, Бразили, Хятад, Куба, Финланди, Франц, Германи, Энэтхэг, Итали, Ирланди, Нидерланд, Никарагуа, Норвеги, Польш, Испани, Швед, Венесуэл, Исланди, Эквадор зэрэг улсын эрх баригчдад ийн хүсэлт тавьсан гэж мэдээлэлд өгүүлжээ. Харин хүсэлтэд нь ямар хариу өгсөнийг мэдээлээгүй. Сноуден улс төрийн шалтгаанаар Орос улсад хоргодох эрх өөртөд нь олгох тухай өргөдөл өгсөн гэж үүний өмнө «Шеремтьево» нисэх онгоцны буудал дахь ОХУ-ын ГХЯ-ны консулын албаны ажилтан Ким Шевченко мэдээллээ. Оросын дипломат ажилтны хэлснээр багц баримт бичгийг хүлээн авч, ГХЯ-тай холбоо барьж, баримт бичгүүдийг элчэд шилжүүлж өгсөн байна. Гэвч Сноуден АНУ-д хохирол учруулж мэдэх ажиллагаа явуулахаас татгалзсан цагт л Орос улсад улдэж мэднэ гэж өчигдөр орой Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

«Хэрэв тэр манайд улдэх хусэлтэй байвал нэгэн болзолыг биелүүлэх ёстой: америкийн түншүүдэд хохирол учруулж мэдэх уйл ажиллагаагаа зогсоох ёстой. Оросын тусгай албад ТТТ-ын хүүчин ажилтантай харилцаж ажиллахгуй байна» гэж Владимир Путин тэмдэглэн хэлжээ.

Сноуден Хонконгоос хурэлцэн ирж, москвагийн «Шереметьево» нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих буст тур буужээ. Үрьд өмнө тэр америкийн тусгай албадаас утсаар хийх яриа, цахим захидал харилцааг мердеж байгааг илчлэн мэдээллээ. АНУ түүнийг буцааж авахын төлөө тэмцэж байна.