Даяаршлын хийн салбарын түвшний байр суурь бэхжиж байна, гэсэн ч хий экспортлогч орнуудад хүчтэй шахалт үзүүлэх явдал өсөн нэмэгдэж байна. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчийн уламжилснаар, ерөнхийлөгч Владимир Путин Москвад болсон хий экспортлогчдын хоёрдугаар ДХУ-н дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ. Путин тогтвортой байдлыг хангах асуудлыг дэлхийн зах зээлийн урт хугацааны хийн нийлүүлэлтийн тэргүүлэх зорилтоор үзэж байна. Түүний үзэж байгаагаар, урт хугацааны гэрээ контрактуудаас татгалзах явдал нь хий худалдан авагч байгууллагуудын эрчим хүчний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө. Ерөнхийлөгч хий экспортлогч орнуудыг бусад төрлийн нөөцүүдийн өрсөлдөөнд ялагдах аюулаас сэрэмжлүүлэв.