ЕХ АНУ -аас саяхны хэвлэлүүдэд гарсан америкийн тусгай албаныхны тагнуулын үйл ажиллагааны тухай болон европын орнуудын төлөөлөгчдийн яриа хэлэлцээрүүдийн талаарх мэдээллүүдэд тайлбар өгөхийг шаардав. Энэ тухай Европын дипломатын тэргүүн Кэтрин Эштон мэдэгдэв. “АНУ ын төлөөлөгчид мэдэгдэхдээ, мэдээлэлд дурьдагдсан баримтууд зүйд нийцэж бйага эсэхийг шалгаж, ойрын үед хариу өгнө “гэж Эштон тэмдэглэв. АНУ –аас тагнуулын ажиллагаа явуулж байсан талаар Франц улс тайлбар шаардав. Францын ГХЯ ны тэргүүн Лоран Фабиус мэдэгдэлдээ, хэрвээ тагнуулын үйл ажиллагаа үнэхээр нотлогдох юм бол” байдал хямралд” орно гэжээ.

Өмнө нь британий “Гардиан “сонин, дараа нь германы “Шпигель” сэтгүүл АНУ ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены өгсөн нууц материалуудыг нийтийн хүртээл болгосон. Хэвлэл мэдээллийн хэргсэлүүдийн уламжилснаар, АНУ- ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг нь ЕХ -ны гишүүн орнуудын 38 төлөөлөгчдийн газруудын яриаг чагнаж байсан аж. “Гардиан “ сэтгүүлийн нийтэлснээр, америкийн нууц албаныхан эдгээр орнуудын Вашингтон дахь ЭСЯ ны яриаг сонсож байжээ.