Өнгөрсөн ням гаригийн шөнө Москвад хүчтэй салхи гарч, аянгатай ширүүн бороо орсоны улмаас 380 орчим мод унажээ. Энэ тухай “Интерфакс”агентлаг хуулийн байгуулагуудыг иш татан уламжилжээ. Москва хотын баруун хэсэг илүүтэй нэрвэгдсэн байна. Тэнд 220 мод унажээ. Москвагийн өмнөд дүүрэгт 23 настай эмэгтэй модонд дарагдаж амиа алджээ. Мөн дүүрэгт модны хугарсан том мөчирт 75 настай тэтгэврийн хөгшин болон 23 настай бүсгүй дарагдаж, гэмтэл авчээ. Эмч нар тэдний биеийн байдлыг дунд зэргийн хүнд байна гэж үнэлж байна. Түүнээс гадна хүчтэй аадар орсоны улмаас үерт авсан тухай 80 өргөдөл иржээ. Нийслэл хотын баруун тойрогт олон тооны мод унасны улмаас газар доорх метроны хөдөлгөөн түр хугацаагар хаагдав.

Москва болон Москва мужийн цаг уурын албаны мэдээгээр, ням гаригийн хоёрдугаар хагаст нийслэл хотын бүсийн зарим газруудад сарын хур тундасын 40 -90 % орсон бөгөөд 6 –р сард 75 мм оржээ.