АНУ-ын тусгай албаныхан ЕХ-ны бүтцүүдийн ажлын байруудыг чагнаж байсантай холбоотой дуулиант хэрэг бол олон улсын эрхийн салбарт хоёрдмол стандарт гарч байгаагийн илрэл. Энэ тухай ОХУ -ын хүний эрхийн Бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов өнөөдөр байр сууриа илэрхийлэхдээ, Вашингтон “ энэхүү дуулиант явдлаас АНУ –ын олон улсын өмнө хүлээсэн үүрэгт холбогдуулан зохих дүгнэлтүүдийг” хийнэ байх гэж найдаж байна гэжээ.

АНУ нь ЕХ- ны албан байруудад өөрсдийн сонсох төхөөрөмжүүдийг тавьж, ЕХ –ны янз бүрийн байгууллагуудын дотоодын компьютерын сүлжээнд нэвтэрч байсан тухай германы долоо хоног тутмын “Шпигель” хэвлэл өмнө бичсэн. Германы хэвлэлд энэ тухай мэдээллүүдийг АНУ –ын ТТГ болон Америкийн үндэсний аюулгүй байдлын албаны агент асан Эдвард Сноуден өгсөн юм. Эл баримт бичгийн дагуу Америкийн үндэсний аюулгүй байдлын алба ЕХ –г тагнуулын объект гэж шууд нэрлэжээ.

Сноуден 5-р сард Гонконг руу оргон зайлж, амсерикийн тусгай албаныхан интернетээр мэдээллийг тагнадаг нууц ажиллагааны тухай нийтэд илчилсэн. Тэрээр Гонконгоос нисч, Москвагийн олон улсын “Шереметьево”онгоцны буудоын транзит бүсэд байгаа юм.