Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро 7-рс арын 1-2 ны өдрүүдэд Москвад болох хийн форумд оролцоно. Түүнчлэн айлчлалынхаа явцад Мадуро оросын нийслэл хотод венесуэлын ерөнхийлөгч асан Уго Чавесын нэртэй гудамжийг нээх ёслолд оролцоно гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ. Москвагийн хийн форумд оролцсоныхоо дараа тэр Минск мордоно. Тэнд Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко түүнийг хүлээж авна.

Өмнө нь ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэлдээ, Оросын ерөнхийлөгч Владимир Путин хийн форумын ажлын хүрээнд Мадуротой уулзалт хийнэ гэжээ. Түүнчлэн Путин Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, Боливийн ерөнхийлөгч Эво Мораллес болон Ливийн ерөнхий сайд Али Зейдан нартай уулзалт хийнэ.

Венесуэлын ерөхнийлөгчийн ОХУ – ад хийж байгаа айлчлал нь америкийн ТТГ –ын ажилтан асан Эдвард Сноуден тагнуулын газраас Интернетээр нууц тагнуулын ажиллагаа явуулж байсан тухай мэдээллүүдийг нийтэд илчилсэн цаг үед болж байна. Одоогийн байдлаар Сноуден нь москвагийн олон улсын “Шереметьево” онгоцны буудлын транзит бүсэд байгаа юм. Мадуро өмнө нь ТТГны ажилтан асныг холбогдох хүсэлт гаргах юм бол өөрийн орны нутаг дэвсгэр дээр хүлээн авахад бэлэн гэж мэдэгдсэн.