Японы Засгийн газар америкийн тусгай албаныхны Вашингтон дахь тус улсын элчин сайдын яамны утасны яриаг байнга сонсож байсан тухай мэдээллийг өнөөдөр тогтуун хүлээж авлаа. Сайд нарын тэнхимын тэргүүн Ёсихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, засгийн газар дипломат сувгуудаа ашиглан эдгээр мэдээллийг шалгах болно . 6-р сарын 30 –нд британий “Гардиан” сонин ТТГ-ын ажилтан асан Эдвард Снуодены материалуудыг иш татан уламжлахдаа, АНУ нь гадаадын 38 орны элчин сайдын яамнууд болон төлөөлөгчдийн газруудын яриаг тагнан, чагнаж байсан гээд тухайбал, ЕХ –ны орнууд, Япон, Өмнөд солонгос, Энэтхэг, Мексик гэсэн. Мэдээллийн “Киодо” агентлагийн уламжилснаар, “энэ нь япон-америкийн харилцаанд нөлөө үзүүлж мэдэх аж”.