Орос улс Хятад улстай харилцаагаа улам хөгжүүлэхийг зорьж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ –ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадын ГХ-ийн сайд Ван Итэй уулзахдаа тэмдэглэв. Уулзалт ярилцлага Бруней улсын нийслэл хотод зохиогдож байгаа АСЕАН-ы орнуудын уулзалтын хүрээнд боллоо. “Таныг ирэхэд бид хоёр улсын харилцааны залгамж чанарыг мэдэрдэг. Бид харилцан хариу барихыг зорьж байна” гэж Лавров хэлжээ. Хятадын гадаад хэргийн сайд тэмдэглэхдээ, энэхүү уулзалтанд туйлын баяртай байна. Та ч бас Хятадад олон шүтэн бишрэгчидтэй” гээд Ван И нь Лавровт хандан, түүний мэргэжил нэгтнүүд оросын гадаад хэргийн сайдыг “ажил хэрэгч, авъяаслаг, өөрийн ард түмний дунд нэр хүндтэй “гэж тодорхойлсон гэжээ.