7-р сарын 1-2 ний өдрүүдэд Москвад явагдах ДХУ- аар хий экспортлогчдын форумд оролцогч орнуудын ашиг сонирхолуудыг хамгаалахад хийх зохицуулалтын алхмуудыг хэлэлцэнэ. ОХУ –аас гадна тус байгууллагад Алжир, Болив, Венесуэл, Египт, Иран, Катар, Ливи, Нигер, Оман, АНЭ, Тринидад,Табаго болон Эквадорын Гвиней орж байна. Тэд нийлээд дэлхийн –цэнхэр түлшний” нотлогдсон нөөцийн 65 хувийг эзэмшдэг төдийгүй, тэдэнд дэлхийн экспортын тал ноогддог байна. Тус байгууллагад ажиглагчийн статустайгаар Нидерланд, Норвеги,Казахстан болон Ирак ордог .

ДХУ –аар дэлхийн хийн зах зээлийн ирээдүйн хөгжил, үйлдвэрлэгч орнуудын ашиг сонирхолуудыг хамгаалахад чиглэгдсэн энэхүү түлшний төрлийн хэрэглээг урамшуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Уулзалтын дүнд үлйдвэрлэгч орнууд Тунхаг бичиг гаргахаар төлөвлөж байна. Уг баримт бичигт чуулганд оролцогч орнуудын олон улсын хамтын ажиллагааны асуудлаар хийн салбарт баримталж байгаа тэргүүн зорилтуудыг тусгах болно.

Хий экспортлогчдын форумын ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Бохановский сэтгүүлчдэд ярихдаа, ДХУ –нд оролцогчид хийн үнийг нефтийн бүтээгдэхүүний үнэтэй холбох шаардлагатай байгаа зарчмыг урьдын адил барьж байна. Тэд урт хугацааны хийн гэрээ контрактуудыг илүү сонирхолтойд үзэж байна.

ДХУ –ын салбар хуралдаан 7-р сарын 1 нд Кремльд болно. Мөн өдрийн орой гадаадын төлөөлөгчдийн тэргүүн нар москвагийн морин тойруулгын газар ОХУ –ын ерөнхийлөгч Путины нэрэмжит шагналын төлөө уралдаанд уригдсан. Ерөнхийлөгч Путин ДХУ –нд оролцогчдод зориулсан хүлээн авалт хийнэ. Маргааш нь буюу 7-р сарын 2 -нд ДХУ ын хүрээнд Вегесуэл, Иран болон Боливийн ерөнхийлөгч нар болон Ирак, Ливийн ерөнхий сайд нартай хоёр талын уулзалтууд явагдана.