Ням гаригт Египтэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагсан “Тамарруд” хөдөлгөөний зохион байгуулагчид ерөнхийлөгч Мурсийг бие даан огцрох тухай шийдвэр гаргахад нь хоёр хоногийн хугацаа өгчээ. Энэ тухай хөдөлгөөний сайтан дээр гаргасан албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ. Эс тэгвээс хөдөлгөөнийхөн “египтийн ард түмнийг тус улсын бүх талбай дээр дахин цугларч, эсэргүүцлийн олон нитйийн жагсаал явуулахыг” уриалжээ. Тус улсын БХЯ –ны эх сурвалжийн “Аль-Масри аль-Яум” порталд мэдээлснээр, Египтийн ерөнхийлөгчийн тангараг өргөсний нэг жилийн ойг тохиолдуулан явуулсан эсэргүүцлийн жагсаалуудад хэдэн сая хүн оролцжээ. Түүний ярьснаар, тус улсын түүхэнд анх удаа ийм олон тооны жагсагчид оролцсон аж. ХМХ-ийн уламжилж байгаагаар, Мухаммед Мурсигийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хоорондын сөргөлдөөнд 14 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ. Хамгийн их олон тооны хүн Каирын эсэргүүцлийн жагсаалд оролцжээ. Янз бүрийн сувгаас ирж байгаа мэдээгээр, ерөнхийлөгчийн ордны дэргэд, Тахир талбай болон тус улсын төв гудамж, талбайнуудад зохиогдсон олон нийтийн цуглаануудад 2-4 сая хүн оролцжээ.