ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены хувь заяаны асуудал Кремлийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний сэдэв биш гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков «Эхо Москвы» радио станцад мэдэгдлээ.

Владимир Путин Финландид үг хэлэхдээ үйл явдалд үнэлгээ өгөөд Сноуден хууль ёсны үүднээс ОХУ-ын хил даваагүйг тодруулан заасан юм. Песковын хэлснээр тусгай албад эл асуудал дээр ажиллах ёстой гэж Владимир Путин үзэж байна. Улмаар энэ нь Кремлийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний сэдэв биш гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга тэмдэглэн хэлжээ.