Цацраг идэвхит хаягдлыг ашиглах буюу булшлах найдвартай технологи байгаа. Гэвч тэдгээрийг ашиглахад зарим үед улс төр саад болж байна гэж МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Амано мэдэгдэв. Тэрээр Спнкт-Петербургад «Атомын энерги ХХI зуунд» сэдэвт олон улсын бага хурлын дүнгээр сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсэн Финланди дэх РАО агуулахыг ийн технологийн үлгэр жишээ хэмээн нэрлэв. Бага хуралд оролцогчид энх тайван атомын хөгжил болон биеийн ба цөмийн аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд МАГАТЭ тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрсэн гэж Амано мэдэгджээ.

Бага хуралд оролцогчид цөмийн энергийг энергийн аюлгүй байдлыг хангах чухал хэрэгслийн хувьд хүлээн зөвшөөрсэн гэж оросын «Росатом» корпорацын Ерөнхий захирал Сергей Кириенко сэтгүүлчдэд өгүүлэв. Гол төлөв хөгжиж байгаа орнуудын төлөөлөгчид цөмийн энергийн хөтөлбөрөө боловсруулж эхлэх санаатай байгаагаа илэрхийлэв. Хэдэн улс энх тайван атомын ашиглалтыг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Кириенко тэмдэглэв. Түүний хэлснээр цөмийн хохиролыг зүй ёсоор нөхөх зорилгоор цөмийн хариуцлагын олон улсын дэглэмийг байгуулах нь зайлшгүй чухлыг бага хуралд оролцогчид тэмдэглэжээ.