Иран улс дэлхий дахинтай ойлголцох бодлого явуулахын хамт эрхээ хамгаална гэж өчигдөр шинэ Ерөнхийлөгч Хасан Рухани телевизээр хэлсэн үгэндээ мэдэгдлээ. Гадаад бодлогын аядуу чиг шугам бууж өгөх эсвэл санал зөрөх үйл хэрэг биш гэж тэрээр тэмдэглэв. Адил тэгш бие биенээ хүндэтгэх зарчим дээр дэлхий дахинтай ойлголцох тухай өгүүлж байна гэж Рухан онцлов. Түүний хэлснээр бодит үзэл санаа болон Ираны үнэ цэнэт зүйл, эрхэм дээд зорилгыг харгалзах явдал Тегераны бусад ертөнцтэй харилцах үндэс болсон. Иран улсын цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх эрх бол ийн бодлогын нэг хэсэг юм гэж Рухани тэмдэглэн хэллээ.

Аядуу байр суурь баримталж байгаа Хасан Рухани 6-р сарын 14-нд ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлэв. Санал хураалтад оролцогчдын 50,7 хувь нь түүнийг дэмжсэн юм. Рухани 8-р сарын 3-нд Ерөнхийлөгчийн тангариг өргөнө.