Умард Солонгос пуужин хөөргөх шинэ төхөөрөмжүүдээ Өмнөдийн хил орчимд байрлуулсан тухай өнөөдөр өмнөд солонгосын ХМХ мэдээллээ.

Эдгээр нь 70 км хүртэл тусгалтай пуужин гэж албан төлөөлөгчийн мэдээллээс иш татан ХМХ уламжлав. Умард Солонгосын пуужингуудыг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон түүний ойр хавийн бүс нутагт цохилт өгөхөд хэрэглэж мэднэ. Үүний хамт Пхеньян хил орчимд хуучирсан их бууг шинээр сольж байна гэж ХМХ мэдээллээ. Гэвч Өмнөд Солонгосын БХЯ энэ мэдээллийг батлахаас татгалзав.