Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Фан Фэнхуэй тэргүүтэй цэргийн төлөөлөгчид ажлын айлчлалаар өнөөдөр Москвад хүрэлцэн ирэх тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээлийн алба уламжлан мэдээллээ. Хятадын цэргийн төлөөлөгчид ОХУ-ын БХ-ын сайд армийн генерал Сергей Шойгу, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Б-ын тэргүүн дэд сайд армийн генерал Валерий Герасимов нартай маргааш хэлэлцээ хийнэ.

ОХУ-ын БХЯ-ны удирдагчид ба Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хоёр орны БХЯ-дын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв түүний дотор «Тэнгисийн харилцан ажиллагаа-2013» тэнгисийн цэргийн болон террорын эсрэг командлал-штабын сургуулиудын бэлтгэлийг авч үзэх юм. Түүнчлэн харилцан сонирхогч олон улсын ба бүс нутгийн аюулгүй бадлын хэдэн асуудлаар санал солилцох юм. Хятадын цэргийн төлөөлөгчдийн айлчлал 7-р сарын 4-нд дуусах юм.