Стамбулын цагдаагийн хүчин Таксим талбайд засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон 20 хүнийг саатуулав. Өчигдөр 7-10 мянган хүн энэ талбайд цугларав. Тэд 6-р сарын 28-нд курдууд оршин суудаг Диярбакыр мужид цагдаа нартай мөргөлдсний улмаас 1 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн шархдаж бэртсэнтэй холбогдуулаен засгийн газарт эсэргүүцэл илэрхийлжээ.

Тэр үед жагсаалд оролцогчид орон нутгийн цагдаагийн газрыг тойруулан бетон хана босгохыг эсэргүүцсэн билээ. Жагсагчид барилгачдын тур байрыг шатаажээ. Анкарад цагдаа нар Кызылай талбай руу жагсан явахыг оролдсон хэдэн зуун хүнийг үс шуршиж тараав.

Иракийн хил орчмын Юксельова хотноо жагсагчид цагдаа нартай бас мөргөлджээ. Бараг 1 мянган хүн түүний дотор курдуудыг дэмжигч Энх тайван, ардчиллын намын гишүүд хотын захиргааны байшингийн дэргэд цугларч, Диярбакырт болсон хэрэг явдлалтай холбогдуулан уриалгаа уншиж сонсгов. Дараа нь хэт даврагч булгийн гишүүд цагдаа нарыг чулуудаж, бамбар асаав. Хууль сахиулах байгууллага үс шуршиж, хий хэрэглэж өдөөн хатгагчдыг номхруулав. Измир, Адан, Антальед олон мянган хүний эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний үеэр будлиан гарсангүй.