Энэтхэгийн хойд Уттаракханд муж улсад 10 мянга гаруй хүн үерт хэлмэгдсэн бололтой гэж «Синьхуа» агентлаг орон нутгийн эрх баригчдын мэдээллээс иш татан уламжлав.

Гай гамшигт хэлмэгдэгсдийн тоо 6500-гаас хэтэрч магадгүй гэж үүний өмнө мэдээлсэн билээ. Муж улсын 3 мянга орчим оршин суугч сураггүй алга болсон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад одоо бараг 4 мянган хун уулархаг нутагт байгаа. Зам эвдэрсэн учир аврагчид энэ хүрэхэд хэцүү нутагт бараг хүрч чадахгүй байна.

6-р сарын 14-17-ны өдрүүдэд орсон аадар хэдэн гол мөрөн үерлэн халих ба газар нурах, усанд авахуулах уршигтай болов. Эдүгээ 822 шарилыг олж илрүүлэв. 55 нисдэг тэрэг аврах арга хэмжээнд оролцов. Бараг 90 мянган хүнийг өөр газарт нүүлгэж шилжүүлсэн байна. Мягмар гаригт цаг уурын зохисгүй нөхцөлд Энэтхэгийн Цэргийн нисэх хүчний Ми-17В-5 нисдэг тэрэг аврах ажиллагааны явцад унаж, 20 хүн амь үрэгджээ.