ШУӨЗО-нд өдөр шөнөгүй эргүүл хийх дэглэм тогтоосон гэж Өрөмчэд ХКН-ын ТХ-ны улс төр-хууль зүйн комиссын нарийн бичгийн дарга Мэн Зяньжу мэдэгдсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлав.

Хятадын Ардын улс төр, зөвлөлдэх зөвлөлийн Бүх хятадын хорооны дарга Юй Жэншэн «нийгмийг аюулаас хамгаалахын тулд террорын эсрэг хүчин чармайлтыг дайчлах» сэдэвт зөлөөлгөөнд оролцов. Мэн Зяньжоу Шинжаанд байрлсан Ардын зэвсэгт цагдаагийн хүчинд хандан ШУӨЗО-нд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа террористууд ба салан тусгаарлагсдад «хатуу цохилт өгөхийг» уриалав.

Энэ долоо хоногт ШУӨЗО-ны Турфан тойргийн Люкчюн сууринд хутагтай хүмүүс цагдаагийн газар, орон нутгийн засаг захиргааны байшин, барилгын талбарт халдав. 35 хүн амь үрэгдэж, 21 хүн шархджээ. Халдлагад оролцсон 11 уйгар хүн хэлмэгдэгсдийн дотор байна.