Өнөөдөр Мухаммед Мурсийн эсрэг хучний олон арван мянган төлөөлөгч улс даяар цуглаан хийж, төрийн тэргүүнд үл итгэж байгаагаа илэрхийлээд түүнийг огцоруулахыг шаардах бодолтой байна. «Аль-Ахрам» сонинд бичснээр олон зуун хүн нийслэлийн төв талбайд цуглараад байна. Өнөөгийн Ерөнхийлөгчийн тангариг өргөснөөс хойш нэг жил өнгөрсөн өдөр олон нийтийн жагсаал хийж байна.

Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг эсэргүүцэж байгаа бүх хүмүүс улс орныхоо хотуудын гудамжуудад гарч, ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаас өмнө явуулахад төрийн тэргүүнийг албадах ёстой гэж өчигдөр «Ад-Дустур» намын удирдагч Мухаммед аль-Барадеи мэдэгдлээ. Өнөөгийн дэглэм ажиллаж чадахгүй учир улс орон сүйрэлд тулсан гэж Нобелийн энх тайвны шагналтан, МАГАТЭ-гийн хуучин удирдагч мэдэгджээ.

«Ат-Тамарруд» залуучуудын хөдөлгөөн 6-р сарын 30-нд эсэргүүцлийн цуглаан жагсаал хийхийг санаачилж, Мурсийн эсрэг баримт бичигт 22 сая хүний гарын үсэг зуруулаад байна. Залуучуудын хөдөлгөөний удирдагчид 1,5 сарын турш хийсэн ажлынхаа үр дүнг шуух байгууллагуудад шилжүүлж, ерөнхийлөгчийг огцоруулах үйл явцыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мурси «Лалын ахан дуус» бүлгийн л ашиг сонирхолыг үндэслэн улс орноо удирдаж, дарангуйлан захиргаадах системийг байгуулж байна гэж сөрөг хүчин ерөнхийлөгчийг зэмлэж байна.

Өчигдөр Мурсийн талынхан ба эсэргүүцэгчид мөргөлдсний улмаас 8 хүн амь насаа алдсан тухай ХМХ уламжлав. 6-р сараас хойш ийн мөргөлдөөнд 600 гаруй хүн хэлмэгдэж буюу шархдаж бэртсэн байна.