Хятадын Sinopec компани “Миссисипи лайм ” АНУ-ын нефть-хийн орд газрыг 50 хувийн үнэт цаасыг 1,02 тэрбум долл. худалдан авсан тухай хятадын компани уламжлав. Энэ нь АНУ-ын байгалийн хийн томоохон үйлвэрлэгч америкийн Chesapeake Energy компаний хувьцаа юм.

Арилжааны нөхцлөөр Sinopec нь 245 сая баррель нефть болон хийн нотлогдсон нөөцтэй 172 га газрыг авчээ.

2012 оны дүнгээр Sinopec нь 43,89 сая тонн нефть олборлосны 40,9 сая тонн нь Хятадын нутаг дэвсгэрээс олборложээ. Энэ жил тус корпорац нь гадаадын активуудыг худалдаж авсны улмаас нефтийн олборлолтоо 46,3 сая тонн хүртэл нэмэгдүүлэх боломжтой бөгөөд 18,1 шоо метр байгалийн хийг олборлоно.