ОХУ-ын Новосибирск мужийн захирагч Василий Юрченко хийсэн мэдэгдэлдээ, бүс нутагт гадаадын ажигчдын зохион байгуулсан хүлэмжийн ногоо цогцолборуудыг хаах төлөвтэй байгаа гэв. Хэрвээ ногоо тариалах ажил ньхүнсний аюулгүй байдлыг хангасан, шинэ технологийг ашиглан ил тод, нээлттэй явагдаж байгаа бол зах зээлд нэвтрүүлэхгүй гэх асуудал гарахгүй байсан гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Хятадын ногоочин нөхдүүд болон бусад үндэстний төлөөлөгчид нь чухамдаа “Россельхознадзор”, “Роспотребнадзор” байгууллагуудын хяналтаас зайлхийн, хүнсний аюулгүй байдлын баталгаа өгөхгүй байгаа учраас би энэ асуудлыг гаргаад, 2014 онд ийм төрлийн хүлэмжийн аж ахуйг Новосибирскийн нутаг дэвсгэр дээр нэгийг ч байлгахгүй гэж зорилт тавьсан”гэж Юрченко хэлжээ.