Японы эрх баригчид дэлхийд анх удаагаа эсийн түвшинд /iPS/ гаргаж авсан үйл олон талын ажиллагаатай эрхтэн шилжүүлэн суулгах туршилтуудыг явуулах албан ёсын зөвшөөрөл өгчээ. Туршилтын явцад эсийн түвшинд нүдний тор гарган авч, хүнд суулгах оролдлого хийх юм.

Энэхүү ажлыг Японы нүдний шилдэг тэргүүний эмч Масаё Такахаси тэргүүлнэ. Туршилтын үеэр хараагүй болсон иргэдийн арьснаас эсийг нь авах бөгөөд үүнээс олон талын үйл ажиллагаатай эсийг гаргаж авах юм. Тэдгээрийн заримуудаас нүдний эрүүл торны эсийг гаргаж авна.

Олон талт үйл ажиллагаатай энэхүү эсүүд нь тодорхой нөлөөн дор янз бүрийн эрхтний эрүүл эсийг бүрдүүлэх чадвартай аж. Ингэснээр хуучин үеэ өнгөрөөсөн юм уу, аль эсвэл өвчтэй арьсыг ургаалах боломжтой. Өнгөрсөн жилийн Нобелийн анагаах ухааны салбарын шагналыг японы эрдэмтэн Синъя Яманака энэ салбарт хүртсэн.