Хятадын эрх баригчид БНХАУ-ын Түвдийн Өртөө засах орны Лхасын ойролцоох буддийн шашны Гандан хийдийн лам нарт дээрхийн гэгээн XIV Далай ламын гэрэл зургийг ил тавихыг зөвшөөрчээ. Ингэснээр албан ёсны Бээжин БНХАУ-ын түвдийн буддийн шашны томоохон төвийн нэгний нь хувьд 1996 онд тавьсан хоригоо ялимгүй цуцалжээ.

Ройтер агентлаг уламжилж байгаагаар, Түвдийн өөртөө засах оронтой зэргэлдээ оршдог Цинхай мужийн удирдлага хийдүүдэд Далай-ламын зургийг харуулахаар тавихыг хориглосон хоригийг цуцлах боломжийг судлаж байна. Түүнчлэн, БНХАУ-ын төвийн болон орон нутгийн эрх баригчдын тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа буддийн шашны хийдүүдийг цагдаагийн зүгээс хянах хяналтыг сулруулах төлөвлөгөөний талаар уламжилжээ.

Өрнөдийн эрхийг хамгаалагчдын уламжилж байгаагаар, хятадын эрх баригчдын энэхүү алхам нь цаашид шашны салбарт зөөлрөх бодлого гарах төлөвийг гэрчилж байна.