Өнөөдөр бүх оросын Олимпийн арван дөрөвдэхь өдрийг ёслон тэмдэглэж байна. Тус улсын бүх бүс нутагт буюу Сахалинаас Калининград хүртэл тэмдэглэж байна. Энэ жил энэ өдөр нь 2014 онд Сочи хотод зохиогдох Өвлийн Олимпийн наадамд оролцох Орос улсын шигшээ багт зориулагдаж байна.

Зохион байгуулагчдын уламжилж байгаагаар, Москва спортын төв талбайн хувьд тус улс сочийн наадамд хэрхэн бэлтгэж байгаа тухай болон москвагийнхан Оросын шигшээ багийхныг хэрхэн дэмжих гэж байгаа тухай үзүүлж, өгүүлнэ.

Арга хэмжээнд олимпийн 40 гаруй аваргууд болон оросын нэртэй спортын одууд оролцоно. Сочийн олимпийн наадамд зориулсан “Олимпийн миль” гүйлтийн 2014 метрийн уралдаан тэмцээнд хүссэн хүмүүс оролцож, жинхэнэ олимпийн бэлэг дурсгалуудыг хүртэх боломжтой юм.