Өнөөдөр Брунед Зүүн-Өмнөд Азийн орнуудын/АСЕАН/ ГХЯ-ны тэргүүн нарын ДХУ ажла эхлэнэ. 7-р сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилэх уг арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгчид оролцож байна. ДХУ-ын чухал сэдвүүдийн нэг байгалийн гамшигтай хамтран тэмцэх асуудал байх юм.

АСЕАН-ы орнуудын хувьд энэхүү шийдвэрлэх асуудал нь үргэлж эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн. Индонезийн сүүлийн үйл явдлууд нь энэ асуудлыг улам хурцатгаад байна. Суматра арал дээр ойн түймэр гарсны улмаас энэ сард Сингапур болон Малайзид агаарын бохирдолт дээд хэмжээндээ хүрээд байна. Утаа гарсаны улмаас Тайланд ялимгүй нэрвэгдэээд байна.

Уулзалтаар хэлэлцэх өөр нэг чухал сэдэв бол тус байгууллагад ордог улс орнуудын хооронд хэлхээ холбоог бэхжүүлэх асуудал юм. АСЕАН-ы орнууд нь 2015 он гэхэд Зүүн-Өмнөд Азийн бүсэд тогтвортой хамтын нийгэмлэг байгуулахыг зорьж байна.

Түүнчлэн Брунед хамгийн хурцаар тавигдаж байгаа Зүүн –Хятадын тэнгисийн Хятад-Японыг тойрсон нутаг дэвсгэрийн маргаан болон Солонгосын хойгт энх тайвныг хадгалах асуудлууд хэлэлцэн ярих төлөвтэй байна.

ОХУ-ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров Брунейд 7-р сарын 1,2-т айлчилна. Тэрээр “ОХУ-АСЕАН” хуралдаан болон Аюулгүй байдлын асуудлаар зохиогдох АСЕАН-ы бүс нутгийн 20 чуулган болоод Зүүн Азийн орнуудын ГХЯ- ны сайд нарын уулзалтанд оролцох юм.

Өмнө нь ОХУ- ын ГХЯ-ны мэдэгдэлдээ, Москва АСЕАН-ы гишүүн орнуудын терроризм, гэмт хэргийн эсрэг тэмцэлд, зэвсэг хорогдуулах, тэнгисийн аюулгүй байдал болон байгалийн гамшигийн салбарт явуулах үйл ажиллагаануудад бүтээлчээр хамтран ажиллахыг зорьж байна гэж дурдсан.