Өнгөрсөн баасан гаригт Египет улсад гарсан жагсагчдын мөргөлдөөнд гурван хүн амь үргэдсэний дотор нэг нь америкийн иргэн байв. Түүнчлэн үймээнд хэдэн арван хүн шархадсан байна. “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний наймаас доошгүй төлөөлүүд болон тэдний “Эрх чөлөө, шудрага ёс” улс төрийн жигүүрийнхэн дайралтанд өртжээ.

Тэдний ярьж байгаагаар, “танхайрагчид“, цагдаагийнхан болон хуучин эрх барьж байсан Үндэсний ардчилсан намын гишүүд байсан гэж өнөөдөр Каираас “Файненшл таймс” сонин бичжээ.

Нөгөөтэйгүүр, ерөнхийлөгч Мурсийг огцруулах зорилгоор сөрөг хүчнийхний энэ амралтын өдрүүдэд зохион явуулахаар төлөвлөж байгаа нийт үндэстний эсэргүүцлийн жагсаал нь энэхүү хүчирхийллийн давалгаан тус улсыг бүхэлд нь нөмөрч мэдэх юм.

Ням гаригт ерөнхийлөгчийн талын болон түүний эсрэг мянга мянган хүн Каирын гудамжинд гарах төлөвтэй байна. Ерөнхийлөгчийн эсрэг “ Таммадор” /”Бослого”/ нэртэй кампанит ажлыг зохион байгуулагчид Египет улсад ерөнхийлөгчийн дахин сонгууль явуулахаар хэдэн сая хүний гарын үсэг цуглуулаад байна.

Сөрөг хүчнийхэн Мурсийг “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний засгийн эрхийг бэхжүүлэхийг эрмэлзэн, бусад улс төрийн хүчнүүдийг улс-төрийн жингээс ангижруулж байна хэмээн буруушааж байна.

Тэднийх үзэж байгаагаар, Мурси нь өөрийн сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлээгүй аж. Мурсийгийн талынхан сөрөг хүчнийхнийг сонгуульд ялагдсан болон огцорсон ерөнхийлөгч Мубаракийн дэглэмийн авилгалд идэгдсэн азгүй хүмүүс гэж үздэг ажээ.