НАСА-ийн инженерүүд Pegasus XL пуужин хөөргжээ. Пуужин Нарны аймгуудыг судлах зориулалттай IRIS телескопыг сансарт хүргэнэ гэж америкийн ХМХүүд уламжилжээ.

Пуужинг Калифорни мужаас хөөргөсөн гэж мэдээлжээ. Төслийн өртөг 182 сая ам.долл. IRIS нь хоёр жил үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ . Телескопын ажиглалтууд нь Нарны дэлбэрэлтүүд, нарын салхины тухай мэдээллүүдийг авах боломж олгоно. Түүнчлэн IRIS нь Нарны гадаргууны зургуудыг авах юм.

НАСА-гийн инженерүүдийн ярьснаар, ойрын үед тэд IRIS тестийн шалгалт явуулах бөгөөд нэг сарын дараа тэр бүрэн хэмжээгээр ажиллахад бэлэн байх болно.