Монголын туваа үндэстэнүүд Тува улсын иргэдэд цагаан идээ бэлтгэх, ноос болон арьс ширний түүхий эдийг боловсруулах болоод аль эртнээс мартагдсан эсгий хийх уламжлалт аргуудыг зааж сургана.

Энэ тухай бүс нутгийн засгийн газраас уламжлав. Эрт дээр үеэс Монголд аж төрж байгаа тувачууд нь тэдний өвөг дээдсүүдийн эртний гар үйлдвэрлэлийн нууцыг сайн хадгалж иржээ. Тэд Тувагийн Тэс-Хэмскийн болон Эрзины районуудын малчдад эсгий хийх болон айраг бэлтгэхийг зааж сургана.

“Хичээлийн хуваарьт цагаан идээ боловсруулах, сур элдэх, чөдөр, ногт зангидах, эмээлийн тоноглол хийх болон гэрийн эд ангидудыг хийхийг заах юм. Монголд амьдарч байгаа угсаатны тувачууд нь монголчуудын эрт үеийн уламжлалт аргуудыг өвлөн авсан төдийгүй, шилдэг жоруудыг хадгалж ирсэн”гэж бүс нутгийн эрх баригчид үзжээ.

Орон нутгийн малчдад тувагийн бяслаг/“быштак”/ болон аарц /”ааржы”/ хийх эртний технологиудыг зааж сургажээ. Мастер-классуудыг зохион явуулсан нь тувагийн малчдын дунд ихэд сайшаагджээ.