Өнөөдөр Японы агаар сансрын агентлаг олон удаа ашиглах сансрын далавчит пуужинг туршив. JAXA төлөвлөгөөний дагуу пуужин 1 км өндөрт гарч, урьдчилан заасан газарт унах байсан.Гэвч пуужин 10 секундийн дотор 800 метр өндөрт хүрч, чиг замаасаа хазайж, нуруу мөргөжээ.

Эдүгээ агаар сансрын агентлагийн мэргэжилтнүүд үүний шалтгааныг илрүүлэх асуудал дээр ажиллаж байна. Туршилтын пуужин 1,7 метр урт, 50 кг жинтэй. Авсан мэдээ баримт цаашдын боловсруулалтад хангалттай учир хөөргөлт амжилтгүй болсон хэмээн үзэж болохгүйг агентлаг тэмдэглэв.