НҮБ-ын АЗ энхийг сахиулагчдыг Сири, Израилийг зааглах бүс- Голанд байлгах хугацааг энэ оны эцэс хүртэл сунгаж, тэдний эгнээг бэхжүүлэх хэдэн арга хэмжээг тодорхойлов.НҮБ-ын АЗ-ийн өчигдөр батласан тогтоолд энэ бүст байлдааны ажиллагааг зогсоохыг сирийн сөрөг хүчнээс шаардсан байна.

1974 оны гал зогсоох тухай сири-израилийн хэлэлцээрт хавсаргасан протоколд заасан ёсоор энхийг сахиулагчдын нийт тоо хэмжээг туйлд нь хүргэж 1250 болгоно. «Зааглах бүст зэвсэгт сөрөг хүчин байлдааны ажиллагаа явуулах ёсгүй гэсэн тогтоолын сэдэв бидний хувьд зарчимт ач холбогдолтой» гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.

Голан дахь энхийг сахиулагчдын эгнээг бэхжүүлэх арга хэмжээний тухайд гэвэл «байрласан газры нь бэхлэж, эргүүлийн аюулгүй байдлыг хангаж, цэргийн албан хагчдад буурьтай зэвсэг олгоно» гэж Виталий Чуркин тайлбарлан хэллээ.