ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден хэрвээ улс төрийн орогнол хүсвэл, түүнийг улс орондоо оруулахад бэлэн байна гэж Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн тухай венесуэлын ХМХ-үүд уламжлав. Америкийн тусгай албадын үйл ажиллагааны тухай үнэнийг дэлхий дахин мэдэх ёстой. Иймээс Сноуденд туслахад бэлэн байна гэж Мадуро тайлбарлан хэлжээ.

Сноуден 5-р сард Хонконгод шилжин сууж, тусгай албадаас Интернетэд мөрдөх ажиллагаа явуулж байгааг зарлан мэдээлсэн юм. Сноуден Хонконгоос Москвад иржээ. Тэрээр «Шереметьево» олон улсын нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих бүст өнөө болтол байна гэж ХМХ-үүд уламжлан мэдээллээ. ТТГ-ын хуучин ажилтныг эх оронд нь буцаахыг АНУ Орос Улсад уриалжээ.