ТТГ хэдэн жилийн турш дэлхий даяар мэдээлэл цуглуулан авч, цахим албадыг мөрдөж байсан гэж британийн «Гардиан» сонинд Эдвард Сноуденоос авсан баримт бичгүүдийг үндэслэн бичжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын гараас зөвшөөрсөн тусгай хөтөлбөрийн хүрээнд гурван сар тутам мэдээ баримтыг цуглуулан авч байсныг сонин тэмдэглэв.

«Агентлаг цахим шуудангаас мэдээлэл олноор нь авч, АНУ-ын ба тус улсад суугаа өөр иргэдийн тухай мэдээ баримтуудад дүн шинжилгээ хийж байсан» гэж сонины газрын авсан нэгэн нууц баримт бичигт өгүүлжээ.

Хожим ТТГ хилийн чанадад мөрдөх ажиллагаа явуулж эхлэв. Зөвхөн захидалын агуулгыг уншихийг хязгаарлсан билээ. Түүнээс гадна авсан мэдээлэл баримтыг тусгай архивд хадгалжээ. Ийм хөтөлбөр байсныг Вашингтон батлаад түүнийг 2011 онд хаасныг тэмдэглэсэн гэж сонин мэдээллээ.

«Цахим шуудангийн мэдээ баримтуудыг цуглуулах ажиллагаа 2011 онд дуусч, тэр үеэс хойш түүнийг сэргээгээгүй. Учир нь нөөц дутагдсан» гэж АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Шон Тернер сонинд мэдэгджээ.