Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгээр улиран сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол 7-р сарын 10-нд болох тухай өнөөдөр ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн лхагва гаригт болсон сонгуулиар дийлэнх олонхи санал авсан юм. Бүрэн төгс тооцоолтын дүнгээр тэрээр 622 794 сонгогчийн буюу 50,23 хувь санал авчээ.