Москва Саудын Аравийг оролцуулан хэд хэдэн улсад хандан Сирид олон улсын террористуудыг санхүүжүүлж зэвсэглэхээ болихийг уриалж байна гэж өчигдөр орой ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Хэлэлцээний үйл явцын хүрээнд ирээдүйгээ өөрснөө тодорхойлох боломж сири хүмүүст олгохыг тэрээр эдгээр улсад уриаллаа.

Саудын Аравийн ГХЯ-ны тэргүүн хунтайж Сауд аль-Фейсал 6-р сарын 25-нд Жиддэд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийсний дараа ОХУ-ын ГХЯ арга буюу хатуу мэдэгдэл хийсэн юм. Орос улс Сирид хүмүүсийг үй олноор хөнөөх ажиллагаанд цэргийн хязгааргүй дэмжлэг үзүүлж байна гэж Сауд аль-Фейсал мэдэгджээ.

«Бид хэний ч өмнө өөрсдийгөө зөвтгөх гээгүй.Сирийн хямралын талаархи бидний зарчимт байр суурийг нийтээр мэднэ. Орос улс бүр эхнээсээ хүч хэрэглэх ямар ч ажиллагааг аль болох түргэн зогсоож, Сири улсын байдлыг эв зүйгээр улс төрийн замаар зохицуулах зорилгоор хүчин чармайлт гаргаж ирсэн» гэж Лукашевич мэдэгдэв.

«Бидний чиг бодлого, зарчим бол сирийн ард түмнийг цус урсгасан, гай зовлонд нэрвэх замаар геополитикийн сэхүүн санаархалаа хэрэгжүүлэхийг оролдож байгаа бүс нутгийн хэдэн орнуудаас эрс ялгаатай юмаа» гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч онцлов.