Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Юн Бен Се, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри, Японы ГХ-ийн сайд Фумио Кисида нар даваа гаригт Брунейд бус нутгийн аюулгүй байдалд зориулсан форумын хүрээнд хэлэлцээ хийх тухай өнөөдөр «Йонхап» агентлаг Өмнөд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Түшмэлийн онцолсноор уулзалт БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг сөрөн зогсох зорилгоор хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Эдгээр гурван улсын төлөөлөгчид цөмийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээх нөхцөлийг авч үзэж хэлэлцэх юм.

Өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Бээжинд уулзав. Талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход хүчин чармайлтаа дайчлахаар тохиролцсон байна. 7-р сарын эхээр Брунейд Зүүн-өмнөд Азийн орнуудын бүс нутгийн форумын гадна БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж болзошгүй гэж үүний өмнө «Йонхап» агентлаг мэдээлсэн билээ. Албан ёсны шийдвэр болон БНАСАУ-ын энэ асуудлаархи байр суурийг одоохондо зарлан мэдээлээгүй.