ШУӨЗО-нд үймээнд 35 хүн хэлмэгдсэн тухай өнөөдөр «Франс Пресс» агентлаг хятадын ХМХ-ийн мэдээллээс иш татан уламжлав. Өнгөрсөн лхагва гаригт халдлагын улмаас 27 хүн амь үрэгдсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ.

Үймээнд 24 хүн амь насаа алдсан гэж өчигдөр «Синьхуа» агентлаг мэдээллээ. 21 цагдаа болон энгийн номхон иргэд шархджээ. Цагдаагийн хүчин халдан довтолсон 11 этгээдийг устгаж, 4 хүнийг саатуулав. «Синьхуа» агентлаг энэ будлианыг «террорын довтолгоо» хэмээн нэрлэжээ.

Мэдээллийн агентлагуудын уламжласнаар өнгөрсөн лхагва гаригт ШУӨЗО-ны Турфан хотноо хүйтэн зэвсэгтэй хүмүүс цагдаагийн газар, орон нутгийн засаг захиргааны байшин, барилгын талбарт халдаж, хэд хэдэн машиныг шатаажээ. Цагдаа нар хариуд гал нээсэн юм.

Үймээний шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна. Үймээн дэгдээгчид гол төлөв уйгар хүмүүс байсан гэж хятадын ХМХ-үүд тэмдэглэв. ШУӨЗО бол Хятадын «халуун цэгийн» нэг юм. Энд «Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн» хэт даврагч байгууллага ажиллаж байна гэж хятадын эрх баригчид үзэж байна.

Бээжин түүнийг террорын байгууллагын тоонд оруулж, алан хядах ажиллагаа явуулах төлөвлөгөөг нь илрүүлэн няцаасан тухай байн байн мэдээлж байна.