Иран улс өөрийн хүчээр ба АЦС барих талаар туршлагатай түншүүдийг оролцуулан 20 ГВт хүчин чадалтай атомын станцууд барих төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Санкт-Петербургад Ираны атомын энергийн байгууллагын ерөнхийлөгч Ферейдун Аббаси-Давани «Атомын энерги ХХ1 зуунд» олон улсын бага хурал дээр мэдээллээ.

Тегеран атомын энергийн хэрэгцээгээ хангахын тулд хоёр чиглэлээр ажиллаж байна гэж Ираны төлөөлөгч хэлэв. Эдгээр нь АЦС-ын нэр алдартай барилгачидтай гэрээ байгуулах ба орон нутгийн мэргэжилтнүүд АЦС барих, тоног төхөөрөмжий нь үйлдвэрлэх чиглэл юм.

Ираны компаниуд дунд ба их хүчин чадалтай АЦС барих нөхцлийг бүрдүүлж, төсөл зураг дээр ажиллаж байна гэж Аббаси -Давани мэдээллээ. «Бушер» АЦС-ыг урьдчилан ашиглалтад оруулах хугацаа дууссаны дараа Иран улс атомын реакторууд ажиллаж байгаа орнуудтай тэнцэнэ гэж тэрээр тэмдэглэв.

Түүнээс гадна Аббаси-Давани бусад улсад хандан арилжааны ба аж үйлдвэрийн ашиг сониролоо хохироолгүй АЦС-ын аюулгүй байдлыг хангах, хямралт байдлаас гарах арга барилаа хуваалцахыг уриалжээ.

Эдүгээ ираны анхны 1 ГВт хүчин чадалтай «Бушер» АЦС-ыг ашиглалтад оруулах гэж байна. Оросын «Атомстройэкспорт» компани түүний тэргүүлэх гэрээлэгч юм. Түүнээс гадна Иран улс бараг 300 МВт хүчин чадалтай «Дарховин» АЦС өөрөө барихаар төлөвлөжээ.