АНУ-ын ТТГ сирийн зэвсэгт сөрөг хүчинд зориулсан зэвсгийг Иорданид тээвэрлэж хүргэх нууц ажиллагаа явуулж эхлэсэн тухай өнөөдөр Wall Street Journal cонинд бичжээ. 6-р сард АНУ-аас зарлан мэдээлсэн Сирид засгийн газрын эсрэг ажиллагаа явуулж байгаа зэвсэгт бүлгүүдэд үзүүлэх цэргийн ба өөр тусламжийг нэмэгдүүлэх төлөвлөгөөний дагуу нууц ажиллагаа явуулж эхлэв.

Буудлагын зэвсэг ба танкийг эсэргүүцэх пуужингийн цогцолбруудыг Иорданийн нутаг дэвсэгрт тээвэрлэж шилжүүлэх ажиллагаа бараг гурван долоо хоног үргэлжлэнэ. Дараа нь америкийн тусгай албадын ажилтнууд бас хоёр долоо хоногийн дотор Сирид татан шилжүүлэх зэвсэгт отрядуудыг бэлтгэх юм.

Wall Street Journal сонины мэдээлснээр эдүгээ АНУ-ын удирдлага европын агуулахуудад байгаа зэвсгийг Иорданид тээвэрлэж шилжүүлэх асуудлаар хэдэн улс түүний дотор Францтай хэлэлцээ хийж байна. Түүнээс гадна Саудын Аравийн эрх баригчид зэвсэг түүний дотор танкийг эсэргүүцэх пуужийнгийн цогцолборуудын нэг хэсгийг нийлүүлэх юм.

Америкийн зэвсэглэсэн этгээдүүдийг Сирид 8-р сараас сар дутам шилжүүлнэ. Тэгснээр дөрвөн-таван сарын дотор босогчид ба засгийн газрын цэргийн байлдааны боломжийг бараг адилхан болгох юм. АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид сонины мэдээллийг тайлбарлахаас татгалзав.