Хятад улс дэлхий дахиныг оршиход гол үндэс нь байж болох даяаршлын аюулгүй байдлын шинэ үзэл санааг байгуулахын төлөө байна. Энэ тухай Бээжин болж байгаа World Peace Forum 2013/”Дэлхийн энх тайвны чуулган -2013“/ чуулганы индрээс БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао өнөөдөр хэллээ.

Тэрээр одоо үед дэлхий дахины даван туулж байгаа өөрчлөлтүүд нь аюулгүй байдалд заналхийлж байна.Дэлхийн хамтын нийгэмлэгийн хөгжилд дайн дажин, зэвсгээр хөөцөлдөх, цөмийн заналхийлэл, терроризм, цаг уурын өөрчлөлт болон хүнсний бүтээгдэхүүний хомсдол, түүхий эд болоод сүлжээний аюуогүй байдлын асуудлууд заналхийлж байна гэж цохон тэмдэглэв.

Түүнйи яриагаар, энэхүү тохиолдолд дэлхий ертөнц өөрийн уламжлалт аюулгүй байдлын онолд тулгуурлах боломжгүй бөгөөд үүнд шинэ үзэл санаа шаардагдаж байна. Үүнд энх тайвныг хамгаалах нь хамгийн чухал нөхцөл байх ёстой.

Ли Юаньчао хэлэхдээ, 2010 онд 1,2 тэрбум хүн өдөрт 1,25 ам. доллароор амьдарч байсан . Бусад 2,4 тэрбум хүн өдрийн 2 ам.доллароор амь зууж байсан. “Ядуурал, улс орнуудын хоорондын эдийн засгийн хөгжлийн түвшины ялгаатай байдалтай тэмцэх шаардлагатай байна” гэж БНХАУ-ын дэд дарга мэдэгдэв.

World Peace Forum 2013 чуулган нь хоёрдахь удаагаа зохиогдож байна.Арга хэмжээнд гадаадын 16 орны төлөөлөгчид оролцожээ.Чуулганд оролцогчдын гол анхаарал олон улсын аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.