Монгнол улсын одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тус улсад явагдсан ерөнхийлөчгийн сонгуульд дийлэнх олны санал авлаа. Саналын хуудас тооллосны дагуу түүний төлөө 622 794 сонгогч буюу нийт сонгогчдийн 50,23 хувь өгчээ.

Монголын ардын намаас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэний төлөө 520 380 мянган хүн буюу нийт сонгогчдын 41,97 % саналаа өгчээ. Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаагаа нэр дэвшсэн эмэгтэй, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80 563 буюу 6,5 % санал авчээ.

Сая Ц.Элбэгдорж монголын болон гадаадын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Монгол улсын эдийн засаг хурдан эрчтэй хөгжиж байна. Тус улсад авилгын эсрэг тэмцэл явуулж байна “.

“2012 онд тус улсад авилгын түвшин дэлхийд хамгийн өндөр эрчтэй буурсан” гэж тэр онцлон тэмдэглэв. Монгол улсыг олон улсын хамтын ажиллагааны салбарт маш их ирээдүй хүлээж байна. Тус улсын хууль тогтоомжоор монголын болон гадаадын хөрөнгө оруулагчид нь тэгш боломжтой байх ёстой” .

Оросын ИТАР-ТАСС агентлагийн орос- монголын цаашдын хамтын ажиллагааны тухай тавьсан асуултанд хариулахдаа,

“Орос, Монгол улсууд нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа цаашид хоёр талд харилцан ашигтай хөгжүүлэх ёстой ”гэжээ.

Нийслэл хотод ерөнхийлөгчийн сонгууль тайван байдалд явагдсан бөгөөд онцын зөрчлүүд гараагүй гэж СЕХ-оос уламжилжээ.