Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси ард түмэндээ хандан хоёр цагийн турш үг хэлж, улс орныхоо байдлыг сайжруулахад чиглэсэн хэдэн санаачилгыг зарлан мэдээлэв. Мурси засгийн эрхэнд гарснаас хойш олон алдаа гаргаснаа хүлээв.

Тэрээр өргөн эрх мэдэлтэй тусгай байгууллагыг эмхлэн байгуулахыг ДХ-ийн сайдад даалгав. Шинэ байгууллагын гол зорилт дээрэмчид, террористуудтай тэмцэхэд оршино. Түүнчлэн Ерөнхийлөгч сөрөг хүчнээс Үндсэн хуульд оруулахаар санаачилсан засваруудыг авч үзэх тусгай хороог байгуулах захирамж өгөв.

Египетийн Ерөнхийлөгч «Үндэсний эвлэрэлийн хороог» байгуулахыг санаачлав. Хорооны гол зорилт Египетийн янз бүрийн улс төрийн хүчний «үндэсний яриа хэлэлцээг» урамшуулахад оршино.

Египетийн байдлыг тогтворгүй болгохыг оролдсон гэж Египетийн удирдагч хэдэн улс төрч, сэтгүүлч, шүүгчийг зэмлэв. Ойрын амралтын өдрүүдэд Египетийн удирдагчийг эсэргүүцэгчид Ерөнхийлөгч 2012 оны 6-р сарын 30-нд тангараг өргөснөөс хойш нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан эсэргүүцлийн жагсаал цуглааныг зохион байгуулах тухай үүний өмнө мэдээлсэн билээ.