Европт байгалийн хийн эрэлт багассан явдал болон бүс нутгийн зохицуулагч байгууллагуудын шахалт Орос улсыг нефть хийн зах зээлд стратегиа өөрчилж, эцэст Азийн ашигтай зах зээлд гарахад нөлөөлсэн гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович «Уолл-стрит жорнэл» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

Орос улс олон арван жилийн турш Европт томоохон энергийн түүхий эд нийлүүлэгч байсан. Гэвч сүүлийн үед үнийн хатуу бодлогы нь шүүмжлэх болжээ. Өнгөрсөн онд «Газпром»-оос ЕХ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээ нэлээд багассан юм.

Европын олонхи цахилгаан энерги үйлдвэрлэгч АНУ-аас илүү хямд нүүрс худалдан авахаар шийдвэрлэв. Энэ нь оросын эдийн засагт хохирол учруулж мэднэ. Учир нь байгалийн хийн худалдаа ОХУ-ын экспортын орлогын бараг 10 хувийг хангаж байна гэж сонинд тэмдэглэжээ.

« Экологийн цэвэр биш энергийн эх сурвалжийг авахаар Европ л шийдвэрлэв. Гайгүй сайн байна. Дэлхийн өөр бүс нутагт эрэлт хэрэгцээ байгаа» гэж Дворкович хэллээ.

«Энэ бүс нутаг гол зах зээл нь болсон «Газпром»-тай өрсөлдөхөөс сэрэмжлэхийн тулд байгалийн шингэрүүлсэн хийг Европт нийлүүлэхийг компаниудад хориглосон» гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд тэмдэглэн хэллээ.

«Газпром»-ын төлөөлөгчийн хэлснээр компани байгалийн хий Хятадад нийлүүлэх тухай хэлэлцээр энэ оныг дуустал байгуулах бодолтой байна. Нийлүүлэх хийн ү нэ хэлэлцээг одоогоор саатуулаж байна.