«Эрдэнэт» уул уурхайн комбинат, «Монголросцветмет» зэрэг орос-монголын хамтын үйлдвэрийн ажлын үр ашгийг дээшлүүлэх нь зайлшгүй чухал гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Виктор Самойленко ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө өгүүлэв.

«Эрдэнэт» үйлдвэрийн газрыг 1970-д оны сүүлээр барьсан хийгээд өнөө болтол Монгол Улсын төсөвт шимэтгэх татварын гол эх сурвалжийн нэг хэвээр байна. Оросын 49 хувь улсын «Ростехнологи» корпорацын эрх мэдэлд байгаа хийгээд кропораци үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлж эхлэв.

«Ростехнологийн» хүчин чармайлтын ачаар сүүлийн жилүүдэд үйлдвэр бүх үзүүлэлтийг давуулан биелүүлж, ашигтай тогтвортой ажиллаж, хэтийн төлөвтэй болсон» гэж Самойленко хэлээд «үйлдвэрийн түүхий эдийн бааз өргөжсэн хийгээд бараг 50 жил хэвийн ажиллах төлөвтэй байгааг» онцлов.

« Гэсэн ч үйлдвэрийг орчин цагийн эдийн засгийн хөгжлийн замд шилжүүлэх хэрэгтэй. «Ростехнологи» энэ асуудлыг эргэцүүлэн бодохыг монголын ажил нэгтнүүдэд нэг бус удаа санал болгосон юм.

Үйлдвэрийн ажлыг улам үр ашигтай болгохын тулд шинэ үйлдвэр барьж, үйлдвэрлэлийн тодорхой цогц объектуудыг бий болгож, инженер-төслийн нөлөөг өргөжүүлвэл зохино» гэж элчин сайд тэмдэглэв.

Хайлуур жонш үйлдвэрлэж, алт олборлож байгаа «Монголросцветмет» үйлдвэр («Ростехнологи» 49 хувьтай) маш хүнд байдалд орсон гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хэллээ. «Харамсалтай нь одоо хайлуур жоншны үнэ дэлхийн зах зээлд эрс унасан.Одоо бид үйлдвэрийг хүнд байдлаас гаргах боломжийг эрэж байна» гэж Виктор Самойленко тэмдэглэв.

Бараг 60 жил ашиглаж байгаа боломж нь туйлдаа хүрсэн «Улаанбаатар төмөр замд» шинэтгэл бас шаардагдаж байна гэж элчин сайд хэлэв.

«Улаанбаатар төмөр зам» бол хоёр тал тус тус 50 хувьтай орос-монголын хамтын компани юм. Оросын багц хувьцаа «Оросын төмөр зам» компанийн эрх мэдэлд байна. «Бид энэ зам тавьсан. Бүр 1949 онд 50 хувийг монголын талд шилжүүлж өгсөн юм.

Иймээс «Оросын төмөр зам» компани болон энэ компанийн шууд оролцоотойгоор байгуулсан «Дэд бүтцийн хөгжил» монголын компани бол Монгол улсын төмөр замын дэд бүтцийн шинэтгэл, хөгжлийн стратегийн түнш мөн гэж Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд бичсэн юм.

Одоо тус компани оросын 100 хувь капиталтай» гэж ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленко хэлжээ.