Монгол улсад ерөнхийлөгчийн сонгууль нэг шаттай явагдаж, ялагдсан нэр дэвшигчид улс төрийн өндөр соёлтой болохоо харууллаа. Энэ тухай өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцсон оросын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын СТК-ийн тэргүүн Владимир Чуров оросын сэтгүүлчдэд мэдэгдэв.

“Монгол улс санал хураалтын ажиллагааг зохион байгуулах асуудлаар тэргүүн байранд гарсан байна гэж би хэлэх байна” гэж ОХУ-ын СТК-ийн тэргүүн онцлон тэмдэглэв. Жишээ нь, Францад юм уу, Германд сонгуулийн зохион байгуулалт ийм цэвэр байдаггүй “.

“Тухайлбал, Монголын СЕХ-ны ажилтанууд санал хураалтын ажиллагааг тайван, зохион байгуулалттай, тодорхой явуулахын тулд маш их чармайжээ” гэж тэр тэмдэглэв.

“Биднийг ажиглагчаар ажиллаж байхад ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гараагүй, бүх юм зохих журмын дагуу явагдаж байсан” гэж Чуров хэлжээ. “Сонгуулийн хэсгүүд дээр суурилуулсан цахим сканеруудыг ашиглахдаа Орос улсад явуулдагийн адил саналын хуудсыг зөвхөн нүүрэн талыг доош нь харуулж хийх  зүйтэй “гэх саналыг хэлжээ. “Бид энэхүү зөвлөмжийг мэдүүлсэн байгаа” гэж СТК-ийн тэргүүн ярьлаа.

Чуровын хэлснээр, “ сонгуулийн ирц туйлын бодит байсан”.