Энэтхэгийн хойд хэсэгт аадар бороо орж, газрын хөрс нурж, үер гарсны улмаас 800 гаруй хүн амиа алджээ. 5 мянга орчим хүн сураггүй алга болоод байгаа тухай  орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ. Зам гүүр сүйдсэний улмаас 50 мянган хүн хүнд  байдалд байна. Хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн аврах ажиллагаануудад оросын нисдэг тэргүүд оролцож байна. Гамшгийн бүсээс 90 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Ганг мөрний ус үерлэсний улмаас индүсүүдийн олон ариун сүм байдаг Уттаракхан муж, ялангуяа жуулчны хөлийн Рашикеш хот илүүтэй ниргүүлжээ. Энэ жил Энэтхэгт сүүлийн жаранд байгаагүй дээд хэмжээний хур тундас оржээ.