АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн сөргөлдөөнийг цэргийн замаар шийдэж болно гэж үзэхгүй байна. Энэ тухай тэр  Кувейтэд айлчлал хийх үеэр мэдэгдэв.

“Бидний дундаас илүү их хариуцлага хүлээсэн ба дипломатч  хүмүүс  энэ байдлаас дипломат арга замаар гарах сувгийг эрэлхийлэх ёстой” гэж тэр хэллээ.

Төрийн департаментын тэргүүн тэмдэглэхдээ,”ийм шийдвэрт тохирсон ерөнхий гэрээ ” бол женевын гэрээ гэв. «Сирийн дэглэмд зэвсэг нийлүүлж байгаа Орос улс уг гэрээнд» гарын үсэг зурсан тухай сануулав. Керри тэмдэглэхдээ, АНУ  “Женев-1” бага хурлын хамтарсан мэдэгдэлийг амьдралд хэрэгжүүлэхээр эрмэлзэж байна гэж цохон тэмдэглээд энэ бол “ харилцан хүндэтгэл дээр суурилсан шилжилтийн засгийн газрыг байх ёстой ”гэжээ.