Эквадорын эрх баригчид АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Снуоденд улс төрийн орогнол олгох тухай асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа шаардагдах болно гэж ойгууллаа. Өмнө нь Сноуден нь Эквадорт хандаж улс төрийн орогнол хүссэн юм. Түүнийг АНУ-ын эрх баригичд америкийн хувийн мэдээллүүдийн нууц проограммыг Интернетэд нийтлэснснийх нь дараа эрэн сурвалжилж байна.

ГХЯ-ны сайд Рикардо Патиньогийн хэлснээр, өнгөрсөн онд Wikileaks сайтын үүсгэн байгуулагч Жуллиан Ассанжийн тохиолдолд хоёр сар шаардагдаж байсан. Патиньо тэмдэглэхдээ, АНУ-ын албадан гаргахыг шаардаж байгаа ТТГ-ын ажилтан асан Сноуденд дэмжлэг үзүүлэх эсэхийг эквадорын эрх баригчид одоогоор шийдээгүй байна.

Эдвард Сноуден нь одоогоор москвагийн “Шереметьево” олон улсын онгоцны буудлын транзит бүсэд байсаар байна гэж оросын эрх баригчид батлан хэлжээ.

“Шереметьево” буудлын транзит бүс орос улсын нутаг дэвсгэр. Транзит нислэгүүдийн зорчигчид паспортын үзлэгт ордоггүй, орос улсын эрх баригчид нь транзит бүсэд байгаа иргэдийг албан ёсоор оросын хилээр нэвтрээгүй гэж үздэг.

Хилээр нэвтрэхийн тулд зорчигчид нь паспортын шалганаар нэвтрэх ёстой бөгөөд  визтэй байх ёстой. Сноудены америкийн паспортыг хүчингүйд тооцсон бөгөөд тэр оросын визгүй. Зарим сувгийн мэдээлж байгаагаар, Сноуден нь “Шереметьево” онгоцны буудлын “гадагш нэтрүүлдээггүй” буудлын нэгэн өрөөнд байж мэдэх ажээ.