Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тус улсад явагдсан төрийн тэргүүнийг сонгох сонгуульд ялалт байгууллаа. 

СЕХ-ны уламжилснаар, Монголын Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогчдын 50,22 % санал авчээ. Түүний гол өрсөлдөгч Б.Бат-Эрдэнэ сонгогчдын 41,48 % санал авчээ. Монгол улсын түүхэнд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч анхны эмэгтэй Н.Удвал сонгогчдын 8,3 % санал авчээ.

Дараагийн дөрвөн жилийн төрийн тэргүүнийг сонгох сонгуульд тус улсын 1,8 сая сонгогчдийн 64 % оролцсон тухай МОНЦАМЭ агентлаг уламжилжээ. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар гадаадын 34 орны 335 ажиглагч оролцов.