Монгол улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууслаа. Төрийн тэргүүний сонгуульд 1,07 сая иргэн саналаа өглөө . Тус улсын 2,8 сая хүн амын нийт 1 856 190 иргэн сонгуульд бүртгэгджээ .

Тус улсын иргэд гурван нэр дэвшигчдийн нэгийг нь сонгох ёстой юм . Энэ бол АН-аас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Ц . Элбэгдорж, МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б . Бат-Эрдэнэ болон МАХН-аас нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч анхны эмэгтэй Н . Удвал юм .

СЕХ-ны уламжилж байгаагаар, сонгууль нийслэл хотод тайван байдалд болж өнгөрсөн бөгөөд онцын зөрчлүүд гараагүй байна .

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцохоор гадаадын 34 орны 330 гаруй ажиглагчид оролцов . ОХУ-ын төлөөлөгчдийг СТК-ийн тэргүүн Владимир Чуров тэргүүлж байна .

Сонгуулийн эцсийн дүн 6-р сарын 27-ний өдөр нийтэд зарлана гэж СЕХ-ны мэдэгдэлд дурьджээ .